ЛАБОРАТОРИД АЖИЛЛАХ НӨХЦӨЛ

Нийтэд

Нөхцөл, шаардлага

1Хандахаас өмнө

  • Төсөл зөвлөлөөр батлагдсан, хамгийн багадаа нэг судлаач бэлтгэлээ бүрэн хангасан байна.
  • “Аюулгүй судлаач” сургалтад хамрагдаж, сорилд тэнцэнэ; 7 хоногийн дотор баталгааг ирүүлнэ.
  • Байгууллагууд нууцыг задруулахгүй байх баталгаа, эрсдэлийн үнэлгээний асуулгыг бөглөсөн байна.

2Ажиллах үед

  • ҮСХ-ны байрны тусгай өрөөнөөс, зөвшөөрөгдсөн төхөөрөмж, аюулгүй сүлжээгээр нэвтэрнэ.
  • Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандана.
  • Бүх ажиллагаа бүртгэгдэж, хадгалагдана.
  • Гаралтыг статистикийн мэдээллийн нэгдсэн хяналтын дүрмээр шалгуулж, зөвшөөрсний дараа гаргана.

3Өөрчлөлт, сунгалт, төсөл хаах

  • Ажил үүрэг, байгууллага, байршил өөрчлөгдвөл 5 ажлын өдрийн дотор мэдэгдэнэ.
  • Хандах хүсэлт, төслийн хүсэлтээрх хандал хугацаандаа дуусаагүй тохиолдолд ажлын 5 хоногийн дотор сунгах хүсэлт гаргана.
  • Төсөл хаагдахад ажлын хавтас, кодыг 30 хоногийн дотор архивлаж, хандах эрхийг цуцална.

Хориглох зүйл

  • ×Дэлгэцийн зураг авах, бичлэг хийх, хуулах, хэвлэх, бусад аргаар мэдээлэл гаргах
  • ×Бусдад дэлгэц харуулах, нэвтрэх эрхээ дамжуулах
  • ×Хувь хүн, хуулийн этгээдийг таних, ҮСХ-ны зөвшөөрөлгүй өгөгдөл холбох оролдлого хийх
  • ×Нэг төслийн өгөгдлийг өөр төсөлд ашиглах
  • ×Зөвшөөрөгдөөгүй программ хангамж, өгөгдөл оруулах
  • ×Микро өгөгдлийг лаборатори орчноос гаргах
  • ×Хандсан өгөгдлийг гуравдагч этгээдэд дамжуулах, оролдлого

Зөрчил гарвал

Зөрчил, санамсаргүй таньсан тохиолдлыг 24 цагийн дотор мэдэгдэнэ. Зөрчил сэжиглэгдвэл шалгалт дуустал хандах эрхийг түр зогсоож, ноцтой байдлаас хамааран эрхийг хасах, гэрээг цуцална.